УИХ-ын ээлжит бус чуулгаар УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Б.Баттөмөрөөр ахлуулсан Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг хүлээжээ. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд томилогдсон байна. Хөгжлийн банкнаас 2014-2019 онд зээл аваад төлөөгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байгаа билээ.