УИХ дахь АН-ын бүлгийн хэвлэлийн хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Хөгжлийн банктай холбоотой байр сууриа илэрхийллээ. Тодруулбал тэрээр:

"2012-2016 онд Ардчилсан намын дарга байгаад, Ерөнхий сайд хийж байсан Н.Алтанхуяг гишүүн өнөөдөр АН-д хамаагүй болчихсон. Бие даасан. Н.Алтанхуяг гишүүнийг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул гэж хэлмээр байна. Солонгосын менежментээр явж байсан шилдэг менежментийг Солонгосчуудыг нь гаргаад, ийм боломжыг эхлээд тавив?

Би та бүхэнтэй санал нэг байна. Тухайн үед өгч байсан хэд хэдэн их хэмжээний зээлүүд байгаа. Ардчилсан намын үед байсан аймгийн засаг даргаас дээш албан тушаалтнууд шалгуул. Ардчилсан намын нэрийг барьж сонгогдсон хэн ч байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан ч шалгуулах ёстой гэж хэлээд байгаа." гэв.