Монголын Ардчилсан холбооны анхдагч, үүсгэн байгуулагчдын үндэсний анхдугаар чуулган өнөөдөр болж байна. Уг чуулганаар МоАХ-ы 5 дугаар их хурлыг хуралдуулах шийдвэр гаргажээ.

Мөн МоАХ-ы дарга Х.Баттулгын бүрэн эрх дууссан гэж үзсэн тул МоАХ-ны даргад иргэний нийгмийн идэвхтэн Д.Монголхүүг нэр дэвшүүлсэн байна. Эцсийн шийдвэрийг МоАХ-ы 5-р их хурлаар гаргах аж.