УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон билээ.

Ингэхдээ хууль зөрчсөн байж мэдэх нөхцөл байдад тул тэдэнд АТГ Эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Гэвч тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж буй тул Нийслэлийн Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад тун удахгүй өргөн барихаар бэлтгэж буй юм байна.