Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

 "Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын санд 7.7 тэрбум төгрөгийн мөнгийг шилжүүлсэн. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тухайн газрууд уг шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлэх байдлаар явж буй талаарх мэдээллийг бид нарт өгсөн.

Капитал банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 195 ширхэг үл хөдлөхийн барилга, үнэлгээ бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр боллоо" гэлээ.