Хөдөлмөрийн Үн­дэсний Намын нийс­­лэл, дүүргийн төлөөлөгч нар хүүх­­дийн паркийн асууд­­лаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын гишүүн Н.Энхчимэг: Өнгөрсөн жил бид паркийн асуудлаар акц явуулж, иргэдийн гарын үсэг цуглуулж, өнөөдөр тодорхой хэмжээнд үр дүнд хүрч хашаа нь буулаа.

Одоо энэ газрыг хэрхэн ашиглах вэ? гэдгийг нь анхаарахгүй бол 1000 машины зогсоол, кинотеарт, ресторан гээд яриад байна.

Өнөөдөр монголд кинотеатр, ресторан дутсан уу? гэвэл дутаагүй. Ялангуяа парк тойрсон орчинд энэ бүхэн бүгдээрээ байгаа. Ногоон байгууламж хийх боломжтой ганц газар дээрээ барилга байгууламж шийдье гэдэг нь өөрөө оновчтой шийдэл мөн эсэхийг бодож үзэх хэрэгтэй.

 

ХҮН-ын НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс паркийн газрыг байгалаар нь авч үлдэх, ногоон орчныг бий болгох, хүүхдүүд дураараа тоглох боломжыг олгох хэрэгтэй байна. Улаанбаатар хотод төрсөн хүүхдүүд төрсөн цагаасаа  л хорионд амьдарч байна. Хүүхэд дураараа гүйх талбай байдаггүй. Хотын төвдөө байгаа, автобусаар ирэх боломжтой энэ газраа бид хүүхдүүд зүгээр л дураараа гүйдэг газар болгох хэрэгтэй байна. Зүлгэн дээр тоглодог газар болгомоор байна. Хэрэв ийм барилга байгууламж барих шаардлагатай гэж нийслэл үзэж байгаа бол гэр хороолол руу чиглэмээр байна. Үндэсний цэцэрлэгт хүрээн болон паркийн асуудал дээр хэзээ ч барилга байгууламж шийдэх маягаар асуудалд хандаж болохгүй гэж хэлмээр байна. Өнөөдөр хүүхдүүдэд театр, ресторан, зогсоол хэрэггүй. Чөлөөтэй гүйх талбай л хэрэгтэй байна." гэв.