Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Монелоос хойшөө өгсөх замд хонда маркын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хэд хэдэн машиныг шүргээд зугтсан байна. Харин үүнийг араас нь харж явсан нэгэн жолооч тухайн машиныг араас нь хөөжээ.

Болсон явдлын талаар тухайн машиныг хөөсөн жолооч бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

“Тухайн 1777УНД маркын хонда машин хэд хэдэн машин шүргээд яваад байсан. Тэгэхээр нь араас нь хөөгөөд Дарь-Эхийн эцэст зогсож байхад нь араас нь гүйцэж очсон. Гэтэл хаалга, цонхоо онгойлгохгүй. Дотор нь бага насны хоёр, гурван хүүхэд байсан. Тэгээд машинаа асаагаад хажуугаар гараад давхичихсан. Энэ талаар цагдаад дууддлага  мэдээлэл өгсөн” хэмээсэн юм.

Тэгвэл эл ослын талаар бид ТЦА-наас тодруулахад,

“Өглөө 07:50 минутад цагдаагийн 102 дугаарт дуудлага ирсэн байна. 08:05 цагт дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд шилжиж ирсэн. Уг машины дугаараар шалгаж үзэхэд өчигдөр орой 16:00 цагийн үед хулгайд алдлаа гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлсэн машин байна. Яг одоо зарлан мэдээлээд, тус машиныг эрэн хайж байна” гэлээ.