Өчигдөр /2022.03.30/ Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол орон сууцны 9 давхар барилгын дээвэр дээрээс эрэгтэй хүн унасан тухай дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах, ангийн алба хаагчдыг очиход тус байрны иргэн Э /70 настай, эрэгтэй/ нь цонхноос 1 дүгээр давхрын орцны хаалганы тавцан дээр унаж нас барсан байсан цогцсыг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.