Өнөөдөр /2022.04.06/ ТЕГ-аас мэдээлэл хийж, хэсэг этгээд иргэдийн жагсаал, цуглааны үеэр гал нээж, үймээн самуун зохион байгуулах гэж байсныг илрүүлсэн талаараа тайлбарласан

. Харин тэднийг Д.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Баярцогт нарын улс төрчдийг хөнөөхөөр төлөвлөсөн байсан гэх албан бус мэдээллүүд хөвөрч байгаа юм.

Энэ хүрээнд С.Эрдэнэ нарын АН-аас мэдэгдэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр 

“ТЕГ-ын улс төрийн шоу хийх гэж ийм хариуцлагатай мэдээлэл хийгээгүй байх гэж бодож байна. Цаана нь асар ноцтой асуудлууд яригдахаар болж байна. Бодвол энэ жагсаалт Э.Бат-Үүл, С.Эрдэнэ гээд үргэлжлэх байх. Тэгэхээр энэ улс төрчдийг Монголын төр хамгаалах ёстой гэж бодож байна. ТЕГ энэ мэдээллийг үгүйсгэхгүй байна билээ, прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө гэж л хариулсан. Энэ бол гадаадын бохир технологи.

Оцгонодог нөхрийн компьютерээс олдсон схемээр яагаад олон хүнийг барьж, хорьсон юм. Энэ бол монгол хүний санаа биш л дээ. ТЕГ битгий татаа тунгаа хийгээд бай. Яг тодорхой мэдээллээр ард түмнээ ханга гэж албан ёсоор мэдэгдэж байна. Энэ хүрээнд хуулийн байгууллагууд руу холбогдох шаардлагууд хүргүүлнэ гэдгээ илэрхийлье” гэлээ.