Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 6-нд болж Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан. Намын даргын сунгааны өмнөх өдөр нэр УИХ-ын гишүүн Ж. Батсуурь нэрээ татсан бөгөөд Х.Баттулга нэр дэвшигч ганцаараа өрсөлдсөн гэж хэлж болно.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал Улаанбаатар паласт 14:30 цагт эхэлнэ.

Харин хэд хоногийн өмнө Дээд шүүхээс баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын даргыг сунгаагаар бус Үндэсний бодлогын хорооны хурлаас томилохоор өөрчлөөд буй юм.