Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж, нэгтгэн, танилцуулахыг үүрэг болгосон байдаг.

Энэ ажлын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа “Бид холбогдох байгууллага болон ГХЯ, Бээжин хот дахь ЭСЯ-тай холбогдсон.

Худалдан авах ажиллагаатай холбоотой бараа нь гацсан дөрвөн байгууллага мэдээллээ ирүүллээ.

Эрээний боомтоор өдөрт 50-60 чингэлэг ачаа орж ирж байгаа. Ачаа, бараа Монголд ирэхдээ найман дамжлага дамжин, 2-3 сарын хугацаа шаардаж байна” гэв.

Мөн тээврийн зардал өссөн гэдгийг тодотгож байлаа.