УИХ-ын дарга Г.Занданшатар зарим гишүүний хамт үндэсний үйлдвэрлэгч нартай өнөөдөр уулзсан байна. 

Энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнийг буулгах талаар хэлэлцжээ. 

Улмаар дараах чиглэлийг ажлын хэсэгт өгч буйг УИХ-ын дарга хэллээ. 

Тэрбээр "Нэгдүгээрт, мах үйлдвэрлэгч нар нийслэлд квотоо нэмэгдүүлэх, зохицуулалтын ажил хийх тохиолдолд хүнсний талоны болон бусад зарчмаар махаа бөөнд нь нийлүүлээд 1,000 хүртэлх төгрөгөөр үнийг нь буулгаж болно гэсэн. 

Хоёрдугаарт, гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд НӨАТ-аас чөлөөлөх юм бол бүтээгдэхүүний үнийг 10 хувиар буулгаж болох талаар ярилаа. 

Энэ замаар гурил, махны үнийг хямдруулмаар байна. 

Гуравдугаарт, Хүнсний үйлдвэрлэгч нарт цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлбэл бараа бүтээгдэхүүний үнийг 3-5 хувиар буулгах боломж байгаа юм.

Бензиний үнэ 10 төгрөгөөр өсөхөд таксины үнэ 100 төгрөгөөр нэмэгддэг

Үйлдвэрлэгч нар уриалга дэвшүүлэн ажиллая гэдгийг хэлж байна. Бензиний үнэ 10 төгрөгөөр өсөхөд таксины үнэ 100 төгрөгөөр нэмэгддэг. Энэ мэтчилэн далимдуулж байгаа зүйлүүд их байна.

Махыг дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Гэтэл нөөцийн хямд махыг цайны газар, ресторан ажиллуулж буй хүмүүс худалдаад авчихдаг гэдгийг хэллээ. 

Иргэдэд хүрдэггүй. Ийм асуудал дээр холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах чиглэл өгмөөр байна. Төр засгийн хөнгөлөлттэй бодлогыг мушгин гуйвуулдаг байдлыг өөрчилмөөр юм.

Төсвийн зардал, халамжийг хэмнэх хэрэгтэй. Том оврын автомашин илүү их бензин зарцуулаад байгаа учраас хэмнэе гэсэн санаа юм шүү" гэв. 

ВИДЕО: