Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 2022.04.18-ны өдөр 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтэй зүсэгдсэн шархтай нас барсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 18-ны 03:44-д авч тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.

Энэ мэт иргэд архидан согтуурсан үедээ хүний амь нас хохироох хэргүүд гарсаар байгаа учраас согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.