Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ.

Энэ дагуу өчигдөр УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн Байгуулалтын Байнгын Хороо, Хууль Зүйн байнгын хуралдсан.

Үргэлжлүүлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 18.00 цагаас эхлэн 00.00 цаг хүртэл эл асуудлаар хаалттай хуралдан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.