Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболдоос дахин допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан билээ.

Улмаар эл шийдвэр хэрэгжин, тэрбээр барилдахгүй байгаа.

Э.Оюунболд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ.

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ.