Улаанбаатар хотын кино театруудад өдгөө Монголын “Ghost”, “Hacker”, “In Da house: Come back” зэрэг уран сайхны кинонууд, гадаадын “Doctor Strange in The Multiverse of madness”, “The Оutlaws 2: The Roundup” тэргүүтэй блокбастер кинонууд гарч байгаа билээ.

Тэгвэл Улаанбаатар хотын кино театруудын монгол, гадаад нийт үзвэрийг энэ сарын 20-нд нээлтээ хийсэн “Reaction” продакшны дэлгэцийн бүрэн хэмжээний анхны уран бүтээлээ “Ghost” уран сайхны кино тэргүүлж байна.

Нээлтээ хийсэн цагаасаа хойш Улаанбаатар хотын кино театруудын хамгийн их үзэлттэй киногоор шалгараад буй “Ghost” уран сайхны киноны тухай товхон танилцуулахад, “Ghost” киноны продюсероор Х.Цасчихэр, зөвлөх найруулагчаар Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, ерөнхий найруулагчаар О.Цэгмэд ажилласан бөгөөд “Ghost” киноны гол дүрийг жүжигчин Х.Цасчихэр, Э.Тодгэрэл, Ц.Цэлмэг нар амилуулжээ. Түүнчлэн Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, С.Лхагвасүрэн болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Батмэнд, Д.Түвшинтөр нарын туршлагатай уран бүтээлчид тоглосон юм.