Хөдөө орон нутагт шинээр байр худалдан авах гэж буй иргэдийн АНХААРАЛД 

 

1. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байр худалдан авах иргэнд зээлийн 6%-ийн 3%-ийг буцаан олгох, /3 жил/.

 

2. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэн нь урьдчилгаа 30%-ийн 15%-ийг бүрдүүлсэн тохиолдолд үлдсэн 15%-д Зээлийн батлан даалтын сан батлан дааж банкаар дамжуулан 85%-д зээл олгох тогтоолыг Засгийн газрын 2022.08.10-ны өдрийн хуралдаанаар гаргажээ. 

 

Энэ шийдвэр ажил хэрэг болсноор:

 

1. Барилгын салбарыг дэмжих,

2. Эрэлт нийлүүлэлт нэмэгдэх,

3. Үнэ буурах,

4. Ажлын байр бий болох, хадгалагдан үлдэх,

5. Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах,

6. Гэр хороолол багасах,

7. Хөрсний бохирдол буурах,

8. Иргэн хөрөнгөтэй болох,

9. Барилгын материалын үйлдвэрлэл нэмэгдэх гэх мэт маш олон эерэг ач холбогдолтой юм.