Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт нутаглаж байсан айлын бага насны хүүхдүүд тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, дээрх багт оршин суудаг Төмөрбаатарын эзэмшлийн Ниссан террано маркийн автомашинд сууж тоглож байсан 3 настай хүү Х нь нэг настай өөрийн төрсөн дүү Э-гээ дайрч амийг нь хохироосон хэргийг Ховд аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Тухайн машины түлхүүр зоолттой, араанд хийгээд орхисон байжээ.

Тиймээс эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байж машин тэргээ унтрааж, сумтай галт зэвсгийг хүүхдийн нүдэнд ил тавихгүй байхыг анхааруулж байна.