Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийнхны бүртгэл өнөөдөр эхэлнэ. 

Зургаан настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл e-Mongolia цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм. Энэ сарын 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг мессеж илгээн мэдэгдэнэ.