Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байгаа билээ. Ингэснээр УИХ-ын 10 гишүүнийг Засгийн газрын гишүүн, сайдаар давхар томилоод байна.

Харин чөлөөлөгдсөн сайдуудыг яахав гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. Эх сурвалжийн мэдээлснээр ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилохоор болжээ.  Өнөөдөр болж буй Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхгүй шууд томилох юм байна.

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгоод байгаа юм.

Бусад чөлөөлөгдсөн сайдуудыг дэд сайд болгох эсэх нь тодорхойгүй байна.

Өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.