Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ой, Үндэсний сэтгүүл зүй үүссэний 101 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спорт хорооны зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэгтэй 16, эмэгтэй 12 багийн нийт 224 тамирчин өрсөлдөж, хүчээ сорилоо.

Тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэй, эмэгтэй нэгдүгээр байрт “Спорт бокс” сувгийн баг, тамирчид шалгарч, алтан медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эрэгтэй хоёрдугаар байрт “2 дугаар суваг” телевиз, эмэгтэй хоёрдугаар байрт “МҮОНРТ”-ийн баг, тамирчид шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эрэгтэй гуравдугаар байрт “Dorgio.mn” сайт, эмэгтэй гуравдугаар байрт “Айст Монголия” телевизийн баг, тамирчид шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн эрэгтэй шилдэг тоглогчоор “2 дугаар суваг” телевизийн гадаад мэдээний орчуулагч, сэтгүүлч н.Баатар шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эмэгтэй шилдэг тоглогчоор “Sport box” сувгийн спортын сэтгүүлч н.Цэцэгмаа шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.