Өчигдөр /2022.10.11/ өдөр БЗД-ийн 26 дугаар хороо Олимп хотхоны ойролцоо найман автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Тэгвэл уг ослыг гаргахдаа хашлага давж орж ирсэн "Land 200" маркийн автомашины жолоочийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл түгээд байсан юм.

Уг асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас асууж тодруулахад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Ослын улмаас 12 настай эмэгтэй хүүхэд гэмтэж эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Харин "Land 200" маркийн автомашины жолоочийг хар тамхи хэрэглэсэн байсан эсэх талаар нарийн мэдээлэл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэв.