УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох гэж байгаа иргэдээ ирэх хоёр дахь өдөр талбай дээр жагсаж, энэ хуулийг урагшлуулахгүй бол болохгүй нь ээ. Эрх баригчид хуулийг явуулах ямар ч сонирхолгүй байгаа юм байна.

Тиймээс хоёр дахь өдөр ахмадууд өөрсдөө жагсаалаа хийе. Би эхний ирсэн 200-300 хүнд нь автобусны мөнгийг нь өгнө, халуун аарц өгнө" гэлээ.