МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.11.08/ 11.00 цагт хуралдахаар товложээ.

Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хоосон байгаа УИХ-ын дэд даргын суудлын асуудал болон Бага хурлын товыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Мөн Бага хурлаар хэлэлцэх асуудлыг дарааллыг батлах юм байна.

Харин Боомт хариуцсан сайдын томилгооны асуудлыг хэлэлцэхгүй аж.

Нэмэлт тайлбарламж өлгөхөд: Боомт хариуцсан сайдаар МАН-ынхан Ж.Мөнхбатыг суулгахаар тохиролцсон ч үүнээсээ буцсан. Харин УИХ-ын дэд даргын суудал, Боомт хариуцсан сайдад Архангай, Өвөрхангай аймгуудад квот олгох амлалтаа МАН биелүүлэх тухай улстөрийн хөшигний ард хамгийн хүчтэй яригдаж байгаа билээ