Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байна. Тэрээр "ЭТТ"-н 9 гэрээг нууцын зэргээс гаргав. Цаашид Засгийн газар нууц гэрээ байгуулахгүй. ҮАБ гэрээг нууцалдаг байдлыг үүгээр дуусгавар болгоно.  Засгийн газар ийм шийдэлд хүрлээ. Засгийн газрын санаачилгаар эдгээр гэрээг нууцад оруулаагүй. Нууцад авсан зарим гэрээг хэрэгжүүлээгүй юм билээ. УБТЗ ОХУ-ын талтай ярилцах, зөвшилцөх, үүний дараа эхлүүлэх төсөл ч бий.   

Өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарсан тул одоо эдгээр гэрээг ил болгох ажил эхэлнэ. УИХ-д түр хороо байгуулсан. Тус хороо энэ асуудалд анхаарч ажиллана. 

"ЭТТ"-д бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй Ганбат дарга төмөр зам барих хоёр гэрээг нууцаас гаргасан талаар удахгүй мэдээлнэ.      

Нүүрсний гэх хулгайн хэрэгтэй холбоотойгоо улс төрийн, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэд жагсаал цуглааныг өдөөн хатгасанар байна. Засгийн газар эдгээд бүлэглэлтэй хийх тэмцлээ зогсоохгүй.

Жижиг "Тавантолгой" ХК олон жил үйл ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл энэ уурхайгаас иргэд үр ашиг хүртээгүй. Энэ компнид олон асуудал байгаа  нь ил болов. Иймд тус компанид өнөөдрөөс эхлэн бүрэн эрхт төлөөлөгч томилов. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дарга  энэ үүргийг 6 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр тус компаниас үнэхээр хоосон машинууд хилээр гарсануу гэдгийг шалгана гэв.   

Гаалийн ерөнхий газрын дарга Асралт өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Тэрээр ажлаа хүлээлгэн өгөөд шалгуулна гэсэн. Цагдаагийн дарга Р.Отонжаралыг ГЕГ-ийн даргаар шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа гэв. 

 

 

ШУУД ҮЗЭХ: