УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын казино тоглож байсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Мөн түүний казино тоглож, мөнгө хожсон баримт нийтэд ил болоод буй Тэгвэл энэ талаар тэрбээр тайлбар өглөө.

       Тэрбээр "Би нүүрс зарсан асуудалгүй. Харин ч мөргөцгийг би ил гаргаж, манай Засгийн газрын үед нүүрсээ дуудлага худалдаагаар борлуулах саналыг гаргаж байлаа. Надад нүүрстэй холбоотой нэг ч асуудал байхгүй. Шалгахад ч асуудалгүй гэдгийг ам бардам хэлж чадна. Манай туслахыг хуулийн байгууллага дуудаж тодруулга авсан юм билээ. Намайг дуудаж шалгасан зүйлгүй. Нүүрстэй холбоотой хууль зөрсөн, шийдвэр гаргасан зүйл байхгүй. Казино 100 мянган ам.долларын баримт гэж яриад байна. Тэр "Трамп Таж махал ресорт" гэдэг газар орсон гээд баримт байна лээ. Энэ бол 2008 оных. Тухайн үед би 27, 28-тай залуу байсан. Төрд ажил хашдаггүй, улс төрийн намд алба хашдаггүй байлаа. Тэр үед казино тоглоод 100 мянга гаруй ам.доллар хожсон нь үнэн" гэлээ. 

Сонирхуулахад, 2005-2007 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, 2008 онд АНУ руу суралцахаар явсан гэдэг. Гэвч түүний албан ёсны намтар дээр 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэж дурджээ.

ergelt.mn