С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж  АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлыг хуралдуулах болсон талаар зарласан билээ.

 

Өнөөдөр 21 цаг хүртэл АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн бүртгэл үргэлжлэх бөгөөд 27-ны өдөр сунгааны сурталчилгаа өрнөн, 28-нд санал хураалт болох аж.

 

Одоогийн байдлаар АН-ын даргын сунгаанд өрсөлдөх хүсэлтээ УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ы дарга Д.Ганбат, хуульч Т.Энхсайхан, АН-ын дэд дарга Д.Ганбаяр нар илэрхийлж, материалаа ирүүлээд буй гэнэ.

 

сонин mn