Уртын дуучин Д.Үүрийнтуяа реппер Э.Чойдогтой хамтран дуулсан цоо шинэ уран бүтээлээ хэдхэн хоногийн өмнө цацлаа. Уг дууг Юнител группийн захиалгаар бүтээсэн бөгөөд уламжлал соёлоо орчин үетэй хослуулан сар шинээ хамтдаа угтацгаая гэсэн санааг өгүүлжээ.

Тодруулбал, Юнител групп сар шинийн баярыг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Хамтдаа угтах сар шинэ” кампанит ажлынхаа хүрээнд ахмад настан, залуучууд, хойч үе зэрэг үе хоорондын ялгаралгүйгээр бүгдээрээ өв соёлоо хадгалж, орчин үетэйгээ хослуулан хамтдаа сар шинээ угтъя гэсэн уриалгыг дэвшүүлээд буй аж. Тиймдээ ч уртын дуу, эртний болон орчин үеийн хөгжмийн элементүүд, хип хоп зэргийг хослуулан шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн байна.

Юнителийн зүгээс бүх хэрэглэгчдэдээ сар шинийн урамшууллаа санал болгож буй бөгөөд Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ,

  • 9'900₮-ийн цэнэглэлтэд 5'000 нэгж, 15GB дата
  • 5'000₮-ийн цэнэглэлтэд 5’000 нэгж, 5GB дата 

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ,

  • 9’900₮-ийн цэнэглэлтэд 20GB дата тус тус дагалдуулж өгөх юм байна.

Үүнээс гадна хамгийн олон цэнэглэлт хийсэн хэрэглэгчдэд дахин давтагдашгүй онцгой хийц бүхий мөнгөн аяга, Япон орноор аялах эрх зэргийг бэлэглэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Уншигч та хоёрдугаар сарын 28-наас өмнө амжиж өөрийн ашигладаг банкны апп, Unitel апп, Unitel вебсайт зэрэг төрөл бүрийн дижитал сувгаар цэнэглэлт хийх боломжтой ба Toki апп-аар дансаа цэнэглэсэн тохиолдолд дата, нэгжээ хоёр дахин ихэсгэж авах боломжтойг дуулгая.

Ингээд Хамтдаа угтах сар шинэ дуу хэрхэн бүтсэнийг хүлээн авна уу.

Behind the scene: