Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.02.02/ 17:10 цагийн орчимд "Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс 3 сая төгрөг бэлнээр алдагдсан байсан. Мөнгийг  11, 14, 15 настай хүүхдүүд нартай үйлдсэнийг шуурхай илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.