Бага насны хүүхэд цонхоор унаж, бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 4 давхарын тагтны цонхоор 3 настай хүүхэд унаж бэртжээ.

Тухайн хүүхэд ухаангүй байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг нь хамгаалах шаардлагатай байгааг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтлэв.