Архи, согтууруулах бүтээгдэхүүн хэрэглэсэнүедээ маргалдаж бусдын аминд хүржээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад хутгалуулсан хүн байна”  гэх  мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газраас шалгахад 44 настай эрэгтэй нь  44 настай эрэгтэйг согтуурсан үедээ маргалдан, хутгалж амь насыг нь хохироогоод зугтсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.