Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины нийслэл Киев хотод очжээ.

Тэрбээр энэ тухай "2023 оны гуравдугаар сарын 27-нд Украины нийслэл Киев хотод байна. Дайн 14 дэх сардаа орж, ид тулалдаан явж байгаа үед ирлээ. Киевт зогсож байхад дайн болж байгаа гэсэн ойлголт, дайн хол юм шиг санагдаж байна.

Гэхдээ өчигдөр Буча зэрэг газруудаар эзлэн түрэмгийлэгчид Киевийн төв талбайгаас 17 километрийн зайд орж ирж, ширүүн тулалдаан болсон газар буюу "Амьдралын гүүр" гэж нэрлэгддэг гүүр, гэр орноо шинээр барьж байгаа хүмүүсийг харахад дайн их ойрхон байдаг юм байна гэдэг нь харагдсан" хэмээн тус хотод байгаа бичлэгтээ дурдсан байна.