Цагдаагийн байгууллагад шалгагдсан зарим хэргүүдэд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны удирдлагуудаас холбогдох мэдээллийг авч, уулзалт зохион байгууллаа.

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн өнөөдөр /2023.05.19/ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж болон даргын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Уулзалтаар:

- Эрүү шүүлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал;

- Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгтэй тэмцэхэд тус албаны удирдлага, алба хаагчдын манлайлал, үүрэг, хариуцлага;

- Олны анхаарал татаж буй зарим хэргүүд дээр иргэдийг бодит мэдээллээр хуулийн хүрээнд шуурхай хангах;

- Олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжид заасан эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийг хангахад мөрдөгчдийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар, харилцааны соёлыг дээшлүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар санал солилцлоо.