БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбат “Юу ч санахгүй байна” гэснээс өөр тайлбар өгөөгүй байна
2023/06/07
БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат хүчингийн хэргээр баривчлагдан шуугиан тариад байна.
Уг хэрэг энэ сарын 3-4-нд шилжих шөнө болсон бөгөөд Л.Мөнхбат нь өөрт нь орчуулга хийж байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэж БНСУ-ын цагдаагийн байгууллага буруутгаж байгаа аж.
Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд уг арга хэмжээнд Монголын талд орчуулагчаар ажиллаж байжээ. Тухайн өдөр Монголын урлаг соёлын уран бүтээлчид багахан хэмжээний концерт тогложээ. Концертын дараа хоёр талын хүлээн авалт болжээ. Ингээд тэд буудалдаа ирж, Л.Мөнхбат Монголын талын уран бүтээлчидтэй дахин сууж согтууруулах ундаа уужээ. Тэдний энэ албан бус уулзалт хоёр, гурван цаг үргэлжилжээ. Тэнд хохирогч бүсгүй ч байсан гэнэ. 04:00 цагийн үед уран бүтээлчид өрөө өрөөндөө орцгоож, Л.Мөнхбат орчуулагч бүсгүйг өрөөндөө авч үлдсэн бололтой.
Удалгүй бүсгүй буудлын өрөөнөөс гүйн гарч ирж, тусламж эрэн орилжээ. Ингэснээр буудлын ажилчид цагдаад дуудлага өгсөн байна. 05:00 цагийн үед цагдаа нар ирж, буудлын өрөөнд үзлэг нэгжлэг хийн, хохирогч бүсгүйгээс зарим зүйлийг тодруулсны дараа Л.Мөнхбатаас ч тодруулга тайлбар авчээ. Тэрбээр үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр тус улсын цагдаа нар баривчлах тогтоол танилцуулсан гэнэ. Тэр үед мэдүүлгээсээ буцаж, "Юу ч санахгүй байна", "Би буруугүй" гэсэн утгатай тайлбар өгч эхэлсэн байна.
Цагдаа нар Л.Мөнхбатыг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Л.Мөнхбат нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч, ИХТ-өөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр энэ удаагийн арга хэмжээнд оролцоод зогсохгүй, "Чэжү хотын хүндэт иргэн" хэмээх шагналыг гардах ёстой байжээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч бүсгүйгээс гадна концертод оролцсон уран бүтээлчдээс өнөөдөр тайлбар мэдүүлэг авчээ. Тэдний ярьж буйгаар болсон үйл явдлын талаар мэдээлэлгүй, бүгд өрөө өрөөндөө орсон байсан гэх агуулгатай зүйл ярьж байгаа аж.
Уг хэргийн талаар БНСУ-ын сошиал сүлжээнд "Энд ажиллаж амьдарч байгаа олон монголчуудаа яагаад боддоггүй юм", "Ийм хүнд хүндэт иргэний шагнал өгөх гэж байснаасаа ич", "Бидний татварын мөнгөөр Монголын донтнуудыг Солонгост урьж баймааргүй байна" гэх мэтээр олон мянган сэтгэгдэл хөвөрч, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа ажээ.
Тус улсын хуулиар хэрэгт холбогдсон хүмүүс гаднын улсын иргэд байсан ч хуулийн хатуу хариуцлага хүлээнэ гэж хуульчид онцолж байгаа юм. Тодруулбал, “Хэдийгээр холбогдогч хоёр этгээд Монгол Улсын иргэн байсан ч тухайн хэрэг БНСУ-д үйлдэгдсэн учир тухайн улсын хуулиар шийдвэрлэнэ. Хэрэв яллагдсан тохиолдолд тухайн улсын шоронд ялаа эдлэх ёстой. Гэхдээ хоёр улс хоорондоо гэмт хэрэгтэн харилцан солилцох гэрээтэй бол өөрийн улсад ял эдлэх боломжтой юм. Гэвч оногдсон ялын заалт өөрчлөгдөх ёсгүй. Зарим улсад ялын хэмжээг бууруулаад байдаг” хэмээн хуульчид ярьж байна.
БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйл буюу хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ. 298 дугаар зүйлд хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ. 299 дүгээр зүйл эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйлд заасны дагуу шийтгэнэ гэж заажээ.
Тэгвэл уг хэргийн талаар Л.Мөнхбатын ар гэрийнхэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж "Одоогоор хүчирхийлэхийг завдсан гэх л мэдээлэл байна.
Чэжүд соёл урлагийн салбарынхны арга хэмжээ болсон юм билээ. Үүнд орлогч маань ахалж ажилласан. Ер нь хамтын ажиллагааны хүрээнд л явсан гэсэн үг. Бид ч бас ийм асуудал үүссэнд гайхаад л сууж байна. Удахгүй асуудал тодорхой болох байх. Зарим хэвлэлээр биднийг хамаатуулан бичиж байна. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжүд боловсролын салбарынхантай ажиллаад ирсэн. Дахиж яваагүй" гэлээ.
Зочин · 2023/06/13
zaluus aa....bi zaluu hunii hubd geed baahan dongosdog s dee....ta nar zaluu hun sig bail daa.....yagaad zaluu hun sigee baij chadahgui bolob oo....enuunii telee l ta nar hamtarzgaa.....zaluu nas boginohon suu.....hii hiisegnehgui yab daa......
DR. ADITYA · 2023/06/13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2023/06/07
Угаас Монголдоо байхдаа хүүхнүүдийг уучаад дарж явсаар бүр сурчихсан гар байж байгаад гадны оронд юм юм үзсэн хүүхнийг баралгүй далаараа цэвэр авхуулж байгаа нь ЭНЭ ЮМ БИШҮҮ ХАХА ХОХ ЧИНЬ Ядаж нэр нүүр ар гэрийнхнээсээ ичдэггүймаа гэхэд Монгол улсынхаа нэрийн өмнөөс ичээсэй Хүндэт юу гэнүү ЧААВААС ХАХАХАХА
Зочин · 2023/06/07
МАН-ын оркууд солонгост очоод бөгсний хэрэгт холбогдох юмдаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Одбаяр гэж орк онгоцны үйлчлэгчийн бөгс илж бэлгийн дарамт үзүүлсэн гээд солонгосын цагдаад баривчлагдсан. Монголчуудыг гаж донтонгууд мунагууд гэж ойлгодог байх Шившиг
Зочин · 2023/06/07
Ууж иддэг улаан хоолой унжиж явдаг улаан хоолой гэж. МАН-ын махан толгойтой орк