Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газарт алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хүүхэд алга болоод 7 хонож байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас "хүүг эрэн хайж байна, холбоотой мэдээллийг худалдаж авна" гэх мэдээллийн хамт дээрх зургийг байршуулсан. Гэсэн ч уг зургийг алга болсон П гэх хүүгийн зураг биш, урьд өмнө эрэн сурвалжлагдаж байсан хүүхдийнх хэмээн олон нийт шүүмжлээд буй.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Хүүгийн эцэг эх уг зургийг 9 дүгээр сарын 1-ний өдөр авахуулсан зураг гэж өгсөн" гэлээ.