Нүүрсний асуудлаарх УИХ-ын Түр хорооны хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Мөн олон нийт сүүлийн үед нүүрсний сонсголыг нэхэх болсон.

Нэр бүхий УИХ-ын гишүүд ч шаардаж эхэлсэн. Засгийн газар ч үүнд “хүч” өгч, зарим сайд нь УИХ-ын гишүүнийхээ хувьд нүүрсний сонсголыг хийлгэх талаар санаачилга гаргажээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийт болоод гишүүдтэйгээ ижил байр суурьтай байгаа аж.

Тэрбээр ойрын үед Түр хороонд өөрчлөлт оруулж, нүүрстэй холбогдсон гишүүдийг гаргах талаар тодорхой арга хэмжээ авахаар болсон байна. Түүний дараа л нүүрсний сонсгол яригдах боломжтой гэж үзэж буй бололтой.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин