УИХ-ын гишүүдийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газар нэгтгэн гаргажээ. Үүнээс УИХ-ын гишүүд хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий газартай талаарх мэдээллийг хүргэе. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 520 сая төгрөгөөр, Д.Өнөрболор 499 сая төгрөгөөр үнэлэгдэх газартайгаараа танхимаа тэргүүлжээ. Тэдний араас Н.Наранбаатар 259 сая төгрөг, С.Бямбацогт 200 сая төгрөг, Ш.Раднаасэд 180 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартайгаар удаалж байна. 

Нийт УИХ-ын 42 гишүүн газартай гэж хөрөнгө орлогын мэдүүлэг өгснөөс Д.Батлут 1.5 сая төгрөгөөр, Б.Саранчимэг, Ч.Хүрэлбаатар нар хоёр сая төгрөгөөр үнэлэгдэх газартайгаар сүүл мушгиж байгаа юм. 

Харин Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан тэргүүтэй УИХ-ын 30 гишүүн огт газаргүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байна. 

Доорх графикаас УИХ-ын гишүүд хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий газартай талаарх мэдээллийг авах боломжтой.