iPhone 14 | iPhone 14 Pro | iPhone 14 Pro Max-ууд Apple брэндийн монгол дахь албан ёсны борлуулагчдийн хамгийн доод үнийг тогтоон хямдарлаа!

Та яг одоо iPhone 14 загваруудыг хямдралтай үнээр авах нь хэмнэлттэй бөгөөд ухаалаг сонголт байх болно. Яагаад вэ?

Жил болгоны намар Apple шинэ загварын iPhone утаснуудаа танилцуулдаг билээ. Тэгвэл энэ оны намар шинэ iPhone 15 загварууд танилцуулагдах юм. Технологийн хорхойтнууд шинэ загварын утас танилцуулагдахыг жилийн турш хүлээн, дараагийн загвар өмнөх загвараасаа ямар үзүүлэлт, шинэчлэлтүүдээр өөр байхыг таамаглан, судалж эхэлдэг. Ихэнхдээ тэдний гаргасан таамаглал, эх сурвалжуудаас олсон мэдээлэл нь шинэ утас танилцуулагдах бүрд батлагдаж байдаг. Тиймээс зарим Apple хэрэглэгчид эдгээр оновчтой таамаглал гаргагчдын мэдээллийг хүлээн авч, эртнээс шийдвэр гаргалтуудаа хийж эхэлдэг байна.

Тэгвэл одоо iPhone 14 хямдралтай үнээр авах уу? Эсвэл шинэ iPhone 15 загварыг хүлээх үү?

  • Энэ намар шинээр танилцуулагдах iPhone 15 загварууд нь өнгөрсөн жилийн iPhone 14 загваруудын адил iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max гэж гарахаар байна.

  • iPhone 15 энгийн болон iPhone 15 Pro загварууд нь өнгөрсөн онд танилцуулагдсан iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max загваруудтай ижлээр Dynamic Island-тай байх бөгөөд notch-гүй байх болно.

  • iPhone 15 загвар дээр гарах өөр нэгэн өөрчлөлт нь цэнэглэх оролтны хувьд Apple-н бусад Mac, iPad-уудын адилаар USB-C оролттой байх таамагтай байна.

 

  • iPhone 15 загварууд нь Dark Pink болон Light Blue нэсэн шинэ өнгөний сонголттой гарах магадлалтай байна.

  • Энгийн iPhone 15 загварууд нь iPhone 14 Pro загваруудын адилаар A16 Bionic чиптэй байх бол iPhone 15 Pro загварууд нь 3 наномертын A17 Bionic чиптэй танилцуулагдахаар байна.

  • Түүнчлэн Apple iPhone 15-д зориулж перископ томруулах линз ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь зөвхөн iPhone 15 Pro Max-р хязгаарлахдах болно. iPhone 15 Pro нь стандарт томруулах линзтэй байх ба iPhone 15 загварууд нь зөвхөн Wide болон Ultra Wide линзээр хязгаарлагдах болно.

  • Багтаамжны хувьд өнгөрсөн онд танилцуулагдсан iPhone 14 Pro загварын багтаамж нь 128GB-с эхэлж байсан бол iPhone 15 Pro загваруудын багтаамж нь 256GB-с эхлэхээр байна.

 

Ийнхүүү урьдчилсан таамаглалаас авч үзэхэд энэ намар шинээр танилцуулагдах iPhone 15 загвар нь өнгөрсөн оны загвараас ялгарах асар том өөрчлөлтүүд багатай байхаар байна. Иймээс хэрэв та санхүүгийн хувьд илүү хэмнэлттэй сонголт хийхийг нэгт тавьж байвал үзүүлэлтийн хувьд тийм ч ялгаагүй iPhone 14 загварыг хамгийн доод үнэ хүртэл буун хямдарсан байх үед авахыг зөвлөж байна.

Эдгээр мэдээлэлүүд нь мэдээллийн чанартай бөгөөд сонголт үргэлж таны гарт байх болно. Харин бүтээгдэхүүнийг худалдан авахдаа албан ёсны эрхтэй борлуулагчаас буюу баталгаатай газраас авч хэвшихийг зөвлөж байна.

Apple-н бүх бүтээгдэхүүн хамгийн өргөн сонголттойгоор PC mall-д худалдаалагдаж байна. Түүнчлэн хамгийн хямд үнээр, худалдан авалтын үнийн дүнгийн 3%-д бэлэг сонгох урамшуулал үргэлжилж байна. Та PC mall-с бэлнээр авахаас гадна хэрэглээний лизингийн хамгийн шуурхай үйлчилгээгээр дэлгүүр дээр нь шууд зээлээ шийдүүлээд авах боломжтой.

 

Дэлгүүртэй холбогдох: 7575-3535

Лизингтэй холбогдох: 7766-6699

Apple брэндийн монгол дахь албан ёсны эрхтэй борлуулагч PC mall