УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас тодрууллаа. 

Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалж "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн. Одоо хэрэг нь прокурорын хяналтад байгаа.

Манай мөрдөгчид хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган өгсөн" гэдгийг хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ямар үндэслэлээр шалгаж буйг прокурорын байгууллагаас тодруулахад одоогоор мэдээлэл өгсөнгүй.