Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Индонезын шигшээ багт 69-52 харьцаагаар хожигдоод байсан Монголын шигшээ баг энэ өдөр Ираны шигшээ багтай тоглолоо.

Өчигдөр Малайзыг 65-59 харьцаагаар хожсон Иранчууд Монголын шигшээ багийг 33-70 харьцаагаар илүүрхсэнээр хэсгээ тэргүүлж эхэлсэн.