Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3,000,000,000 төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Тус шүүх прокурорын саналыг 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэжяллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

 

Ийнхүү Монголд байхгүй Д.Эрдэнэбилэгийг шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсанаар тэрээр "5Ш" ажиллагааны хүрээнд хайгдах "шувуу" болж байна.