Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.21) Люксембург дахь Монгол Улсын Өргөмжит консул Филиппе Кахенийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Европын Холбоо манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш гэдгийг онцлоод Өргөмжит консул Филиппе Кахенийг хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм.

 

сонин mn

 

 

Цаашид хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулан хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлд хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд санал нэгтэй илэрхийллээ.

 

 

 

Уулзалтад Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс байлцав.

 

сонин mn