Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой жүжигчин Н.Мөнхсоёлыг танихгүй үзэгч үгүй. Бусдаас ямар ч дүрд хувирч чаддаг гэдгээрээ ялгардаг тэрээр ирээдүйд цахиур хагалж мэдэх жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог. Тэрээр “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд тоглож байсан.

Түүний хувийн амьдралын тухайд, оюутан байхдаа хүүгийнхээ аавтай анхны амьдралаа эхлүүлсэн ч удалгүй хоёр тийш болсон. Түүний дараахан “Фантастик”-ын найруулагч Б.Тамиртай романс үүсгэж олны танил болсон хэмээгддэг. Гэвч тэд удалгүй хоёр тийш болж тус тусын зам мөрөө хөөсөн. Харин тэрбээр өдгөө Хайдав гэх залуутай гуравдахь амьдралаа эхлүүлээд нэлээдгүй хугацааг ардаа үдсэн. Тэд том хүүгээ дүүтэй болгож бүл нэмэхээр зэхэж буй юм. Хосууд парти хийж хүүхдийнхээ хүйсийг мэджээ.