Хошин урлагийн салбараар төрөн гарсан МУГЖ Д.Хүрэлхүү хоёр сайхан охинтой. Том охин Х.Намуун нь Wolarsen брэндийг бий болгож, зах зээлд маш амжилттай ажиллаж буй. Охид нь хэзээнээс сошиалд нээлттэй, хувийн амьдрал, ололт амжилт, саад бэрхшээлийнхээ тухай онцолдог.

Гавьяат аав нь охидыг өөрийн бүтээлдээ тоглуулаад амжсан. Тэгвэл Х.Намуун дэлгэцийн бүтээлд тоглохгүй их удсаны эцэст эргэн иржээ. Тэрбээр нэгэн киноны гол дүрийг бүтээжээ. Түүнийг анх аавынхаа бүтээлд тоглоход жүжигчин болох юм байна хэмээн үзэгчид таамаг дэвшүүлж байсан удаатай. Харин тэр санхүүгийн мэргэжлийг сонгож өдгөө хувийн бизнеэсээ эрхлэн явуулж байгаа юм. Санхүүгийн эрх чөлөөнд хүрч өөрийн хөдөлмөрөөрөө тансаг орон сууцанд үнэтэй машин хөлөглөн хайртай залуу, ээж, дүүтэйгээ хамтдаа амьдарч буй. Түүний сүүлийн үеийн төрхийг фотогоор хүргэж байна.