Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулган өнөөдөр эхэлж байна.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байна.

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн хуралдаан 52 гишүүн буюу 71.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын отгон намрын чуулган эхэлж байна. Нийгмийн бухимдал өндөр, сонгуулийн идэвхжил ихэссэн, иргэдийн хүлээлт ихсэж, намрын их ажил ундарсан, өвөлжилтийн бэлтгэл хангагдах өндөр хэмнэлтэй цаг үед энэ чуулган эхэлж байна.

Дүлий төр ард үлдэж, хүчтэй төр төлөвшүүлэхийг иргэд шаардаж байна. УИХ-ын гишүүд ард түмнийхээ чин хүсэл эрмэлзлийг мэдэрч ажилладаг байх ёстой.

УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой" хэмээв.

Нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон намын бүлгүүд хуралдана.

ШУУД: