ХҮН намын удирдлага, гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга: "Зөвхөн Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг огцруулаад зогсохгүй хотын дарга Д.Сумьяабазарт хариуцлага тооцох ёстой" гэсэн бол П.Наранбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарыг огцруулах гарын үсэг цуглуулж буйгаа зарлаад, НИТХ-ын төлөөлөгчдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Нийслэлийн Засаг Даргыг огцруулахын тулд НИТХ-ын 15 төлөөлөгчийн гарын үсэг бүхий хүсэлт шаардлагатай байдаг ажээ.