Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шинэ цахилгаан станц болон хагас коксожсон нүүрсийг Нисэх, Яармаг, Налайх болон Дархан хот эсвэл Багануур дүүрэгт түлж, туршиж үзэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дорнодын цахилгаан станцыг энэ жил дуусгана. Станцыг дуусгахад шаардлагатай Монголын талын санхүүжилт болох 36 тэрбум төгрөг суусан. Мөн Амгалангийн дулааны станцыг 2024 оны нэгдүгээр сар гэхэд ашиглалтад авчих байх. Баруун аймгуудын дулааны цахилгаан станц гээд есөн аймагт төсөв хэрэгжиж байгаа. Таван толгой цахилгаан станцын тендерийг зарласан байгаа. Эрчим хүчний дулааны үнийг зах зээлийн зарчимд нь шилжүүлэх талаар олон ярьсан. Магадгүй 2024 онд иргэдийн орлого тогтворжих юм бол үнийн өсөлтийн нэмнэ. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй асуудал. Иргэдийн орлого тогтворжиж баталгаажсаны дараа нэмэх асуудал ярина. 31.7 тэрбум төгрөгөөр 24500 тонн хагас кокос бүтээгдэхүүн оруулж ирнэ. Коксжих нүүрсэнд огт хамаагүй бүтээгдэхүүн. Орж ирсэн нүүрсийг арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ны хооронд Нисэх, Яармаг, Налайх чадвал Дархан хот эсвэл Багануур дүүрэгт түлж, туршиж үзнэ.

Угаартсан тохиолдлуудтай холбоотойгоор хуулийн байгууллагаас гарсан дүгнэлтийг ажиглаад шинэ хэрэглээ үүссэнтэй холбоотойгоор иргэд угаартаж байгаа юм билээ. Утаа мэдрэгчээ ажиллуулаагүй гэх мэт асуудал байна. Утаагүй нүүрсний нөөц хангалттай байгаа. Хан-Уул дүүргийн гэр хороолол нь Нисэх, Яармаг. Урьдчилан түлж үзээд энэ түлшийг хэрэглэх нь зөв буруу эсэхийг нүдээр үзэх хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр, дараагийн асуудал эрчим хүчний үнэ тариф. Ирэх онд эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн зарчимд нийцүүлнэ. 2024 оны эхний хагаст иргэдийн орлого тогтворжвол үнийн өсөлт яригдана. Энэ жилийн тухайд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа. Энэ бол эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй байгааг илтгэж байна. Covid-19, Орос-Украйны дайн зэрэг эдийн засгийн макро савлагааны үед иргэдийн орлого тогтворжоогүй байхад шууд эрчим хүчний үнийг нэмэх боломжгүй.

Засгийн газарт ирэх нэгдүгээр сарын 1-нээс үнийг нэмэх талаар ярьсан. Гэхдээ жаахан харзнах нь зүйтэй гэж үзсэн хэмээв.