Би өнөөдөр 30 хоногийн сургалттай мундаг иогад бүртгүүлсэн. Тэгээд идэх хоолныхоо долоо хоногийн цэстэйгээ танилцсан чинь, нэгдэх өдрөөс эхлээд 3литр ус, атга самар, 2 лууван идэж явсаар  байгаад тав дахь өдөр нэг цуйван гарч ирлээ шүү.

Уншиж байхдаа толгой эргээд одоогоороо ямартай ч сэтгэл санаа минь турчихаад байна. Манай Монгол бүсгүйчүүд үнэхээр мундаг юмаа, ямар олноороо явдаг юм бэ эрүүл амьдралынхаа төлөө, би бүр шок. Надад урам хайрлаж байгаа гэж яана, би хэдийгээр их хөөрж байгаа ч эхлээгүй байж тав дахь өдрийн цуйван л бодогдоостой. Заа ямартай ч бүртгүүлсэн шүү цаадах чинь, тэгээд нэг юмны цаана гарах л байлгүй базардарь гэж" хэмээн дуучин Т.Дэлгэрмөрөн турах гэж буй талаараа дуулгасан юм. 

Тэгвэл өнөөдөр "350 гр уус ууж өндийсөн өглөөний мэнд ээ. Шөнөжин л 3 литр ус шимэн ууж байгаагаар зүүдэлж сэрлээ. Заа тэгээд өнөөдөр чинь атга самар хоёр луувангаар хорвоог хэмжинэ шүү дээ. Израйл, Паластин Хамас бүлэглэл байлдаж хэдэн зуугаар нь хүн төрөлхөтнийг хоморголон устгаж байхад, би энд турах гээд л явж байна гэж бодохоор ой гутаад байх юм.Үнэхээр манай үндэстэн бол диваажингийн эх оронд амьдарч байгаа ард түмэн шүү бурхан минь.

Энэ хэдэн өдрүүдэд олон улсын багш нарын баяр тохиож "Учран золгохын ерөөл" дуугаараа зөндөө багш нарыг баярлуулсан даа. Энэ алтан хүрэм гутал минь ямар байна ах дүүсээ.Энэтхэгээс авсан ёслолын хувцас юм байгаан.Хэрэв гомдоох юм бол block шүү" гэв.

Түүнийг өмнө нь эхнэр Ананда нь тураах гэж ихээхэн үзэж тарсан гэдгийг олон нийт мэдэх билээ. Харин энэ удаад  дээрх иогийнхоо дэглэмийг хэрхэн барьж, эрүүлжихийг фэнүүд нь харах л үлдэв бололтой.