Эрчүүдийн хүсэмжит гэгддэг дуучин Т.Мишээлийг танихгүй залуус байхгүй. Түүний хамгийн сүүлийн үеийн өвөрмөц нүүр будалт юуг өгүүлэв гэдэгт фэнүүд нь дунд хариулт нэхэн хөвөрч байгаа гэнэ шүү. Тэрбээр "Bad Blood mode on" хэмээж энэхүү зургаа өөрийн цахим хуудастаа байршуулжээ.

“Яг түүн шиг” шоуны тайзыг ёстой нэг доргиосон шиг доргиож, уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулж байсныг уншигчид өдгөө мартаагүй нь лавтай. Б.Чинбатын хань, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн гарын шавь гэдгийг ч фэнүүд нь сайн мэднэ.  Түүний тайзны нэр нь “Michelle" бөгөөд хүчирхэг, уянгалаг хоолой, өвөрмөц төрхөөрөө тэр бусдаас эрс ялгардаг. Түүний аав нь чех, ээж нь монгол хүн билээ.