Олноо говийн бор хэмээн танигдсан Билгүүн эхнэр Нарадаа сүйн бөгж өгч гэнэтийн бэлэг барилаа. Хосууд Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн шинэхэн уран бүтээлийн клипэнд тоглосон юм. Энэхүү клипний зураг авалтын үеэрээ Билгүүн сүйн бөгж өгсөнд Нара ихэд гайхаж итгэж ядан буй бичлэг нь сошиалд цацагдав. 

Тэгвэл Нара, Том хүү хичээлтэй байхгүй байж таарлаа. Бунжаадаа бөгжөө үзүүлнэ гэхээс тэсэн ядаж байна. Ямар сонин санаанд багтамгүй сюрпризтэй өдөр вэ? Үнэхээр сюрприз барьж чадлаа хайраа. 

Өчигдрийн шок бүрэн гараагүй л нэг хүн байна. Хүүхнүүд минь өмнө чинь хайртай залуу чинь өвдөглөөд л эхэлвэл үг хэл үйл хөдлөл нтр-ээ аль гоё дээрээ тавьж баймаарын байна шүү. За за гэхдээ тэр яах вээ дүүрч гэснээс би гэж хүн бөгж, хайртай хүнээ өмнөө өвдөглүүлэх нтр мнтр ч мөрөөдхөө болитлоо амьдрал нийгэм гээд явсан байжээ.

Хөөрхий муу хайрыгаа их ч туршлаа их ч дотрыг нь мэдэх гэж есөн зүйл л боллоо. Ёстой л тэнгэр шиг тэнийж, уул шиг сүндэрлэж, хангай шиг түшиж, их мөрөн шиг дөлгөөхөн дүнхийсээр намайгаа байгаагаар минь хайрлаж байгаа юм даа.

За одоо тэгээд сүйт бүсгүй болчихов уу  итгэхгүй байх юм, одоо тэгээд ингэсэн бол хурим уу дараа нь Яанааа хурим уу хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Эхнэртээ гэнэтийн бэлэг барьж гайхашруулсан Билгүүн, Өнөөдөр миний хувьд хамгийн сайхан гайхамшигтай бас амжилт гаргасан өдөр байлаа Хайртай бүсгүйгээ өөрийн хань, гэргий болгоно гэдэг амжилт мөн биз дээ ххэ. Хайрт минь миний саналыг хүлээн авах тэр мөч үнэхээр бүр үнэхээр хамгийн сайхан мөч байлаа. Ингээд энэ өдрөөс хойш бид хоёр нь албан ёсоор сүй тавьсан хосууд боллоо. Би бүүр энэ өдрийг ямар их хүлээсэн гээч гэв.